2003-05-17

Орчлон Констракшн компанийг үүсгэн байгуулав

2005-05-17

Анхны бүтээн байгуулалт болох 40 айлын орон сууцыг ашиглалтад оруулав.

2006-05-17

 

Шинэчилсэн зураг төсөл, шинэ технологиор 80 айлын орон сууцны барилгыг барьсан нь тухайн жилийнхээ шилдэг барилгаар шалгарав.

2007-08-28

Худалдаа, үйлчилгээний зориулалттай 6 давхар байгууламжийг анх удаа барьж, ашиглалтад хүлээлгэн өгөв. Монголын Шилдэг барилгын компани шагналыг гардан авлаа.

2008-09-04

 

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Монгол Улсад анх удаа хувийн хөрөнгө оруулалтаар хийж эхлүүлэн, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчлон хороолол” төслийг хэрэгжүүлж эхлэв.

2009-07-02

Орчлон Констракшн компанийн бүтээн байгуулж, ашиглалтанд оруулсан нийт орон сууцны айл өрхийн тоо 1,000 хүрэв. Нийгмийн чиг баримжаатай Аж ахуйн нэгж өргөмжлөл хүртлээ.

2010-07-02

Жижиглэн худалдаа болон үзвэр үйлчилгээний цогцолбор төвийн барилгыг барьж байгуулах томоохон ажлыг эхлүүлэв. Барилгын зориулалттай тусгай зориулалтын тоног төхөөрөмж, машин механизмын томоохон үйлдвэрлэгч Zoomlion компанийн Монгол улс дах албан ёсны дистрибютер компани боллоо.

2011-05-02

Ашиглалтын шаардлага хангахгүй хуучны орон сууцнуудыг дахин барилгажуулах төслийг анх удаа хэрэгжүүлж, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Эв Эе төслийг эхлүүлэв.

2012-07-02

Орчлон хороолол төслийн дараагийн ээлжийн барилгын ажлыг хийж эхлүүлэв. Ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ажиллагсдын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

2013-07-02

Барилга үйлдвэрлэлийн салбарт орчин үеийн, байгаль орчинд ээлтэй Австри, Герман улсуудын технологийг нэвтрүүлэх зорилгоор уулын чулуулаг боловсруулах үйлдвэрийг барих, суурилуулах ажлыг хийж эхлүүлэв.

Нийт орон сууцны айл өрхийн тоо 2,000 хүрэв

2013-07-02

Орчлон констракшн компанийн бүтээн байгуулж ашиглалтанд оруулсан нийт орон сууцны айл өрхийн тоо 2,000 хүрэв