Орчлон Констракшн ХХК-ийн гүйцэтгэсэн “High Apartment” төсөл Барилга үл хөдлөх хөрөнгийн дээд шагнал гардуулах “Mongolian Propert Awards-2018” ёслолоос “Шилдэг бүтээгдэхүүн нэвтрүүлсэн бүтээн байгуулалт” номинацид тэргүүлэв.

Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас “Улаанбаатар хотын их бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулсан байгууллага” -аар шалгаруулав.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас “Орон сууцны шилдэг цогцолбор барилга барьсан байгууллага”-аар шалгаруулав.

Сонгино Хайрхан Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “40,000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд  “Орчлон хороолол” нэртэй тохилог орон сууцны хорооллын ашиглалтанд оруулсныг үнэлж “Иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлсэн байгууллага”-аар өргөмжлөв.

Барилгын салбарын оны шилдэгүүдийг шалгаруулдаг “Алтан Цамхаг” Төрийн бус байгууллагаас “Хамгийн үр ашигтай дотоодын хөрөнгө оруулагч байгууллага”-аар шалгаруулав.

Барилгын салбарын оны шилдэгүүдийг шалгаруулдаг “Алтан Цамхаг” Төрийн бус байгууллагаас “Орон сууцны шилдэг барилга барьсан байгууллага”-аар шалгаруулав.

“Барилга Хот Байгуулалтын Яам”-наас “Барилга угсралтын шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгаруулав.