Сонордуулга

posted in: Зарлал | 0

#HighApartment цогцолбор хотхоны хүндэт захиалагч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Бидний зүгээс та бүхний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр бүхий л хүчин чадлаа дайчлан ажилласаар байна.Үйл ажиллагааг жигдлэхэд тодорхой цаг хугацаа шаардагдаж байгаа тул удаа дараалан хойшлогдсонд эрхэм хүндэт захиалагч та бүхнээс гүнээ хүлцэл өчье.

Өнөөдрийн байдлаар барилгын ажлын явц 99,5%-тай явагдаж байгаа ба барилгын хуулийн тухай заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбон улсын комисс-т хүлээлгэн өгөх үйл ажиллагааг 2018 оны 08 дугаар сард гүйцэтгэж ашиглалтад оруулахаар зогсолтгүй ажиллаж байгааг мэдэгдэхэд таатай байна.

Үүнтэй холбогдуулан захиалагч таны үл хөдлөх хөрөнгийг цаг алдалгүй өгөхөөр төлөвлөн ажилласаар байна.

Төслийг хүлээлгэн өгсөн тухай мэдэгдлийг цаг алдалгүй та бүхэнд хүргэх болно.

Өнөөдрийг хүртэл бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа.