Хэрхэн эрчим хүчийг хэмнэх вэ? Бид дулаан алдалтыг багасгах талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж, хэрэгжүүлсэн. Бүх иргэд, аж ахуйн нэгж хэрэглэснээрээ цахилгаан болон халуун хүйтэн усныхаа төлбөрийг төлдөг, энэ төсөл дээр дулааны төлбөрийг хэрэглэснээрээ төлдөг байх шударга зарчмыг хэрэгжүүлснээрээ маш онцлогтой, хэмнэлтийг иргэд аж ахуйн нэгж бодитоор мэдрэх болно. Бид огт анзаардаггүй нэг зардал бол улайсдаг гэрэл ихээр хэрэглэдэг буюу цахилгааныхаа зардлыг анзаарч тооцдоггүй явж ирсэн. Төслийн хувьд евро стандартын цахилгааны кабел, тоноглолуудыг ашиглаж байгаа нь гол давуу тал. Захиалагчидда барилгаа хүлээлгэж өгөхдөө гэрэлтүүлгээ 100% лед гэрлээр хүлээлгэн өгнө.Мөн төслийг хэрэгжүүлэх явцдаа уламжлалт улайсдаг гэрлийг огт хэрэглэлгүйгээр, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлгийг хэрэглэж байгаа юм. Үүгээр энгийн айл өрх дунджаар сард 20,000 төгрөг зарцуулдаг байсан бол багадаа 10,000-15,000 төгрөг цахилгаандаа зарцуулах ба энэ нь хэрэглэгчдэд бодит хэмнэлт болж байгаа билээ. Бид эрчим хүчний хэмнэлт гэдгийг их холын томоор төсөөлдөг, гэтэл энгийн зүйл агуу байдаг гэдэгтэй адил цахилгаан бага зарцуулдаг тоног төхөөрөмж хэрэглэх нь бидний хэмнэлт хийх замын эхлэл юм. Түүгээр ч зогсохгүй орчин үед бүх цахилгаан хэрэгсэл эрчим хүчийг хэмнэх технологитой болсон билээ.

Similar Posts