Тогтвортой хөгжлийн талаарх олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим бол байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн 3 үндсэн тулгуур асуудал ижил түвшинд хангагдаж байх явдал юм. Эдгээр гурван асуудал бие биенээсээ хамааралтай, харилцан шүтэлцээтэй бөгөөд тогтвортой хөгжлийн бүрэлдэхүүн хэсгүүд юм. Яагаад гэвэл бид агаараар амьсгалж, ус ууж, хоол хүнс идэж, байгалийн баялгийг хэрэглэж байна. Энэ бүгдийг байгаль дэлхий өгч байгаа учир байгаль орчныг эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн гол суурь гэж тодорхойлж болох юм


БАЙГАЛЬ ОРЧИН Байгаль орчны үндсэн тулгуур асуудлууд нь уур амьсгалын зохицуулалт, байгалийн нөөц болон биологийн төрөл зүйлийг хамгаалах, хүнсний үйлдвэрлэл болон байгалийн усны хангамжийн асуудлууд болно. Энэ бүхэн хүмүүс биднийг байгалийн цэвэр ургамал, органик хүнс хоолоор хангах нөхцлийг бүрдүүлдэг. Ийм учраас хөрс, ургамал, ан амьтныг хамгаалах, зөв зохистой ашиглах, төрөл бүрийн химийн бодис, пестицидээс татгалзах, бэлчээрийн мал аж ахуй болон органик тэжээлээр тэжээдэг фермерийн аж ахуйг хөгжүүлэх, байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах талаар байнга бодолцож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь чухал.
ЭДИЙН ЗАСАГ Эдийн засгийн өсөлтийг бий болгохдоо байгаль орчны доройтол, бохирдлоос сэргийлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан, хүн амын амьдралын чанарыг 24 Сургагч багш нарт зориулсан гарын авлага сайжруулж, нийгмийн тэгш байдлыг хангахад оршино. Байгалийн баялгийг амьжиргаагаа дээшлүүлэх, байгаль хамгаалах үндсийг бэхжүүлэх зорилгод нийцүүлэн зохистой ашиглаж, зах зээлд өрсөлдөх чадвартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай. Эдийн засгийн хөгжил нийгмийн эрэлт хэрэгцээг даган өөрчлөгдөн хөгжиж байгаагийн нэг илрэл нь дэлхий нийтээрээ хүлэмжийн хийн ялгарал багатай, нөөцийг үр ашигтай зарцуулдаг, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийг дэмжиж байна. НИЙГЭМ Бүх нийтийг нийгмийн суурь үйлчилгээгээр хангах нь суурь чадамжуудыг бий болгох асуудал бөгөөд бүх нийтэд хүртээмжтэй, адил тэгш боломж олгох явдал юм. Хүн бүрийг тэгш сайхан амьдралаар амьдруулахын тулд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, ундны усны хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн болон аюулгүй байдлыг нь хангах зэрэг нийгмийн суурь үйлчилгээг хувь хүний төлбөрийн чадвараас хамааралгүйгээр эрх тэгш хүртээх учиртай. Цаашилбал, сурах илүү сайн боломжуудыг нээж өгөх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, иргэдийн хүний эрх, үүргийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүйсийн эрхийн тэгш байдлыг хангах, ядуурлыг бууруулах, хүн төрөлхтний хөгжин цэцэглэхийн төлөөх нийгмийн асуудлууд болно. 4 Сургагч багш нарт зориулсан гарын авлага 23 хувьд ч иргэдийн амьдрал сайжирна. Тогтвортой хөгжлийг олон өнцгөөс харж, олон янзаар тодорхойлж байгаа боловч шударга ёс гэсэн ухагдахуунтай салшгүй холбоотойг нийтээр хүлээн зөвшөөрөх болжээ. Тухайлбал, өнгөрсөн, одоо, ирээдүйн үеийнхний өмнө шударга байх, үндэстэн, соёл, шашин бүрийн өмнө шударга байх, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжил нь бие биеэ золиослохгүй байхыг чухалчлах болсон байна. Тогтвортой хөгжлийн талаарх олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим бол байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн 3 үндсэн тулгуур асуудал ижил түвшинд хангагдаж байх явдал юм. Эдгээр гурван асуудал бие биенээсээ хамааралтай, харилцан шүтэлцээтэй бөгөөд тогтвортой хөгжлийн бүрэлдэхүүн хэсгүүд юм. Яагаад гэвэл бид агаараар амьсгалж, ус ууж, хоол хүнс идэж, байгалийн баялгийг хэрэглэж байна. Энэ бүгдийг байгаль дэлхий өгч байгаа учир байгаль орчныг эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн гол суурь гэж тодорхойлж болох юм. БАЙГАЛЬ ОРЧИН Байгаль орчны үндсэн тулгуур асуудлууд нь уур амьсгалын зохицуулалт, байгалийн нөөц болон биологийн төрөл зүйлийг хамгаалах, хүнсний үйлдвэрлэл болон байгалийн усны хангамжийн асуудлууд болно. Энэ бүхэн хүмүүс биднийг байгалийн цэвэр ургамал, органик хүнс хоолоор хангах нөхцлийг бүрдүүлдэг. Ийм учраас хөрс, ургамал, ан амьтныг хамгаалах, зөв зохистой ашиглах, төрөл бүрийн химийн бодис, пестицидээс татгалзах, бэлчээрийн мал аж ахуй болон органик тэжээлээр тэжээдэг фермерийн аж ахуйг хөгжүүлэх, байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах талаар байнга бодолцож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь чухал.
ЭДИЙН ЗАСАГ Эдийн засгийн өсөлтийг бий болгохдоо байгаль орчны доройтол, бохирдлоос сэргийлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан, хүн амын амьдралын чанарыг 24 Сургагч багш нарт зориулсан гарын авлага сайжруулж, нийгмийн тэгш байдлыг хангахад оршино. Байгалийн баялгийг амьжиргаагаа дээшлүүлэх, байгаль хамгаалах үндсийг бэхжүүлэх зорилгод нийцүүлэн зохистой ашиглаж, зах зээлд өрсөлдөх чадвартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай. Эдийн засгийн хөгжил нийгмийн эрэлт хэрэгцээг даган өөрчлөгдөн хөгжиж байгаагийн нэг илрэл нь дэлхий нийтээрээ хүлэмжийн хийн ялгарал багатай, нөөцийг үр ашигтай зарцуулдаг, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийг дэмжиж байна


НИЙГЭМ Бүх нийтийг нийгмийн суурь үйлчилгээгээр хангах нь суурь чадамжуудыг бий болгох асуудал бөгөөд бүх нийтэд хүртээмжтэй, адил тэгш боломж олгох явдал юм. Хүн бүрийг тэгш сайхан амьдралаар амьдруулахын тулд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, ундны усны хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн болон аюулгүй байдлыг нь хангах зэрэг нийгмийн суурь үйлчилгээг хувь хүний төлбөрийн чадвараас хамааралгүйгээр эрх тэгш хүртээх учиртай. Цаашилбал, сурах илүү сайн боломжуудыг нээж өгөх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, иргэдийн хүний эрх, үүргийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүйсийн эрхийн тэгш байдлыг хангах, ядуурлыг бууруулах, хүн төрөлхтний хөгжин цэцэглэхийн төлөөх нийгмийн асуудлууд болно.