Бидний тухай

Компанийн танилцуулга

Orchlon Co ХХК нь 2003 онд Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ стандартыг тогтоох зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Бид 2021 оноод менежментийн
өөрчлөлт шинэчлэл хийн Orchlon Co нэрээр зах зээл дээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон. Orchlon Co”  нь үл хөдлөх хөрөнгийн  төсөл хөгжүүлэгч, хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч, менежментийн компани юм.

Өнгөрсөн хугацаанд компани нь үл хөдлөх хөрөнгө, хот хөгжүүлэлтийн 10 гаруй томоохон төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Orchlon-Co ХХК нь бусад үл хөдлөх хөрөнгийн салбарын компаниудаас ялгарах гол онцлог нь бид Хот хөгжүүлэх төслүүдийг санаачлагч, хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч компани юм.

Бид Улаанбаатар хотод Гэр хороолол дахь хувийн эзэмшлийн газрын чөлөөлж, “Orchlon Хороолол” төслийг Сонгинохайрхан дүүрэгт амжилттай хэрэгжүүлсэн.
Мөн хот хөгжүүлэх зорилтод төслүүдийн хүрээнд нийслэл хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцнуудыг шинэчлэн хөгжүүлэх төслүүдийг санаачлан Хан-Уул дүүрэгт “Эв Эе”, Баянзүрх дүүрэгт “Orchlon Complex” төслүүдийг хэрэгжүүлсэн.

Иргэд, оршин суугчдын гал голомт болсон, олон жил ажиллаж амьдарсан хуучин орон сууцнуудыг шинэчлэн, орчин үеийн тохилог, үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө болгон үр хойч үед нь өвлүүлэн үлдээх бидний ажлыг иргэд, оршин суугчид болон Нийслэлийн зүгээс дэмжин талархалтайгаар хүлээн авсаар байгаа билээ.