Бидний тухай Бид хэн бэ
Нийслэл хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцыг шинэчлэн хөгжүүлүүлэх ажлыг санаачлан амжилттай хэрэгжүүлж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Эв Эе төсөл, Баянзүрх дүүрэгт хуучин Цэргийн 44-р байрыг шинэчлэн “Orchlon Complex” төслүүдийг амжилттай дуусгаад байна.
Байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цахилгаан, дулаан, сангийн тоноглолуудыг төслүүддээ ашиглах, эрчим хүч дулааны бодит хэмнэлтийг хэрэглэгчдэд мэдрүүлэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн ногоон төслийг хэрэгжүүлэхээр зорин ажилладаг.
Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг болох авто зогсоолын хүрэлцээгүй байдлыг орчин үеийн дэвшилтэд технологи, бүтээлч шийдлээр шийдэн Улаанбаатар хотод анх удаа SMART PARKING буюу УХААЛАГ ЗОГСООЛЫН төслийг санаачлан хэрэгжүүлсэн
Компанийн хувьд ирээдүйд үнэ цэнэ улам өсөх, хотын төв бүх зүйлтэйгээ ойрхон, төв зам дагуух Улаанбаатар хотын А бүс буюу стратегийн ач холбогдол бүхий байршилп төслүүд хэрэгжүүлэхээр зорьдог бөгөөд одоогоор Баруун 4 замын урд байрлах Улаанбаатар хотын А+++ бүсэд шинэ төслөө эхлүүлэхээр ажиллаж байна.