Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ерөнхий захирлаас өгсөн чиглэлийн дагуу өдөр тутмын удирдлага үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, бичиг хэргийн хөтлөлт, эмх цэгцийг хангах, уулзалтуудыг зохион байгуулж, захирлуудын уулзалтын цагийн хуваарь, ирсэн албан бичиг зэргийг бүртгэлжүүлэх товлох, мэдээллийн урсгалыг сайжруулах, мэдээллээр хангахад тус ажлын байрны зорилго оршино.
- Гүйцэтгэх удирдлагуудтай хийх уулзалтуудыг зохион байгуулах, удирдлагуудын хурал уулзалтын цагийн хуваарийг хөтлөн, уулзалтын цаг товлох, зохион байгуулалтаар хангаж ажиллах
- Ирсэн явсан албан бичгийн хөтлөлт хийх , архив бичиг хэргийн хөтлөлтийн эмх цэгцийг хангах, хэлтэс нэгжүүдээс ирүүлсэн албан бичгийн төслийн анхан шатны хяналт хийх, албан бичиг боловсруулах стандартын дагуу тухайн албан бичигт шаардлагатай өөрчлөлт засварыг оруулах санал өгөх, албан бичиг боловсруулах
- И-мэйл харилцаа, олон нийтийн сувгууд, компанийн суурин утас, факс гэх мэт харилцааг үр дүнтэй, хариуцлагатай зохион байгуулах
- Захирлуудын өдөр тутмын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
- Батлагдсан төсвийн дагуу оффисын бичиг хэргийн захиалга хийж, түгээлтийг зохион байгуулах
- Хурал, уулзалтын тэмдэглэл хөтлөх, холбогдох удирдлагуудад хүргүүлэх
- Шуурхай хурлын тэмдэглэл хөтлөх, үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад хүргэх, хяналт тавих